5 төрлийн байшингийн ялгаа
Ханын материал, дулаалга, фасад, дээврийн сонголтоос шалтгаалан м²-ийн өртөг болон ашиглалтын зардал ялгаатай гардаг. Доорх товч харьцуулалтаар эхлэхэд тохиромжтой.
Тоосгон
Дэлгэрэнгүй →Хамгийн тохиромжтой: Урт хугацааны сууц, чимээгүй орчин
Насжилт, дуу тусгаарлалт, дахин борлуулалтын үнэ цэнэ өндөр. Жин их тул суурь, ажиллах хүч өндөр.
Блокон
Дэлгэрэнгүй →Хамгийн тохиромжтой: Өртөг–чанарын тэнцвэр
Дулаан, угсралтын хурд, өртгийн тэнцвэр сайн. Амины орон сууцад хамгийн түгээмэл сонголт.
Модон
Дэлгэрэнгүй →Хамгийн тохиромжтой: Байгалийн мэдрэмж, хөнгөн хийц
Хөнгөн, байгалийн материал, суурийн орц бага. Чийгшил, хамгаалалт, суулт тооцоолол чухал.
Канад
Дэлгэрэнгүй →Хамгийн тохиромжтой: Эрчим хүчний хэмнэлт, хурд
Угсралт хурдан, дулаан алдагдал бага. Битүүмжлэл өндөр тул агааржуулалт заавал төлөвлөнө.
Цутгамал
Дэлгэрэнгүй →Хамгийн тохиромжтой: High-end, чөлөөт төлөвлөлт
Бат бөх, том зайтай архитектур. Бетон, арматур, хэвийн зардал өндөр; дулаалга заавал оруулна.
Сонголт хийхдээ
- • Анхны төсөв үү, урт хугацааны халаалтын зардал уу — аль нь чухал вэ?
- • Барилгын хугацаа богино байх ёстой юу?
- • Талбай, давхар, архитектурын хязгаарлалт юу вэ?
- • Дахин борлуулах үед зах зээл аль хийцийг илүү үнэлдэг вэ?
Тоогоор харьцуулъя
Ижил хэмжээтэй байшинг өөр төрлөөр бодоод төсвийг шууд харьцуулж болно.
Төсөв бодож харьцуулах