Төсөв бодох үндсэн зарчим
Төсөв зөв гарахын үндэс нь зөв геометр юм. Талбай, периметр, нээлхийг буруу оруулбал материалын тооцоо бүхэлдээ хазайна.
1. Footprint талбай
Байшингийн суурь талбай = урт × өргөн. Жишээ нь 12м × 8м = 96м². Давхар нэмэхэд шалны нийт талбай нэмэгдэх ч суурь, дээврийн орц өөр өөрөөр өснө.
2. Периметр ба ханын талбай
Периметр = 2 × (урт + өргөн). Ханын талбайг периметр × өндрөөр гаргаад, цонх/хаалганы нээлхийг хасна. Энэ нь блок, тоосго, дулаалга, шавардлагын тооцооны суурь болно.
3. Нээлхийн хасалт
Цонх, хаалганы талбайг ханаас хасахгүй бол материал илүү гарч төсөв өснө. Эсрэгээрээ хэт их хасвал материал дутах эрсдэлтэй. Бодит тоо хэмжээгээ оруулах нь чухал.
4. Коэффициент ба алдагдал
Зүсэлт, хаягдал, тээвэр, өндөрлөгөөний нэмэгдэл зэргийг коэффициентоор тусгана. Tusuw-ийн тооцоолол эдгээрийг нэгтгэж материал, ажил, нэмэлт зардлын хамт нийт өртөг гаргадаг.
Практикт турших
Хэмжээгээ оруулаад шууд төсөв бодоод үзээрэй. Дараа нь материал сонголтоо харьцуулна.