Буцах
Бидний санал болгож буй үйлчилгээ

Сая саяыг алдахаас
20 мянгаар хамгаал

Бидний тооцоолол зөвхөн интернэтээс харсан тоо биш, барилгын салбарт мөрдөгддөг албан ёсны аргачлал болон зах зээлийн бодит дата дээр үндэслэгддэг.

Бидний санал болгож буй үйлчилгээ

Инженер хайж цаг алдахгүй

Мэргэжлийн төсөвчин, инженерээр төсөв гаргуулахад 3-7 хоног зарцуулдаг бол манайд ердөө 1 минут.

Хамгийн бага зардал

Инженерийн үйлчилгээ дунджаар 200,000₮-500,000₮ байдаг бол та ердөө 20,000₮-өөр ижил үр дүнг авна.

Бодит амьдрал дээрх туршилт

Манай алгоритм олон жилийн барилгын туршлага болон БХТ-ийн стандартыг нэгтгэсэн тул 90-95% бодит байдалд ойр бууна.

Санхүүгийн амар амгалан

Төсвөө мэдэхгүй барилга эхлүүлнэ гэдэг нүдээ боож зам хөндлөн гарахтай ижил. Сэтгэл амар төлөвлөлт таны хамгийн том хэмнэлт.

Манай өгөгдлийн эх сурвалж

01

Барилгын Хөгжлийн Төв (БХТ) – Жишиг үнийн сан

Монгол улсын хэмжээнд барилгын төсөв зохиоход ашигладаг гол эх сурвалж бол БХТ-өөс улирал бүр гаргадаг 'Барилгын материалын жишиг үнийн жагсаалт' юм. Бид энэхүү жагсаалтаас үндсэн материалуудын (цемент, арматур, блок, тоосго) суурь үнийг авдаг.

02

Зах зээлийн бодит ханш (2026 оны төлөв)

Зөвхөн албан ёсны тоо хангалтгүй байдаг. Бид Премиум, МСS, Эрэл гэх мэт томоохон үйлдвэрүүдийн бетоны үнэ болон '44-р зах', 'Гурвалжин' захууд дээрх материалын бодит үнийг тогтмол мониторинг хийж, дунджийг нь гаргадаг.

03

Инженерчлэлийн норм ба дүрэм (БНбД)

Бид Монголд мөрдөгдөж буй БНбД (Барилгын Норм ба Дүрэм)-ийг ашиглан 1м3 бетон дахь материалын орц (BOQ), арматурын залгаас, хаягдал болон мэргэжлийн бригадын ажлын хөлсийг нарийвчлан тооцдог.

Хариуцлагын мэдэгдэл & Санамж
Байршил & Тээвэр

Бидний өгч буй үнэ бол Улаанбаатар хотын дундаж юм. Хэрэв барилга барих газар алслагдсан бол тээврийн зардал болон материалын үнэ өсөх магадлалтай.

Хөрсний нөхцөл

Хөрсний нөхцөл хүнд (намагтай, хадтай эсвэл өндөрлөг газар) бол газар шорооны ажил болон суурийн бетон, арматурын зардал төлөвлөснөөс 20-30% нэмэгдэх боломжтой.

Валютын хэлбэлзэл

Валютын ханш ($) огцом өөрчлөгдвөл импортын материалын (арматур, сантехник, цахилгаан) үнэ дагаад хэлбэлзэх тул үүнийг тооцох шаардлагатай.

Инженерчлэлийн тооцоолол & Бодит хүлээлт

Манай систем нь БНбД (Барилгын Норм ба Дүрэм)-ийн дагуу материалын бодит орцыг тооцдог тул танд зах зээлийн ханшид суурилсан хамгийн өндөр магадлалтай төсөөллийг гаргаж өгнө.

Санамж: Барилгын төсөв нь архитектурын нарийн шийдэл болон талбайн нөхцөлөөс хамаарч амьд байдлаар хувьсдаг. Тиймээс энэхүү тооцооллыг санхүүгийн үндсэн чиглүүлэгч болгон ашиглахыг зөвлөж байна.

Итгэлцэл дээр суурилсан технологи

Төлөвлөлтийн зөв алхам —
Амжилттай барилгын үндэс

Built for Mongolian Construction Standard 2026

© 2026 Төсөв Тооцоологч. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.